Ажилд өргөдөл гаргахын тулд нэвтрэх шаардлагатай. Нэвтрэх >>
WANTED 🔍

📌 Ажлын ангилал :

📌 Дуусах огноо : Тодорхойгүй

📌 Aжлын хөлс : Задаргааг хавсаргав


Guideline

* Гүйцэтгэх үндсэн ажил
Photoshop-ийг ашигласан ажилбар
– Бүтээгдэхүүн/хувцас/хүн г.м. background салгах
– Лого г.м. арилгах
– Бүтээгдэхүүн/хувцас г.м. өнгө солих
– Хувцас, ямар нэгэн зүйлийг merge
– Хувцас/хүний нүүр эсвэл биеийн/модель/ засвар ажил

* Ажлын байранд тавигдах шаардлага
Дээрх ажлыг гүйцэтгэхэд Photoshop хурдан ашиглах чадвар зайлшгүй хэрэгтэй.
Бүтээлч санаачлалтай ажил биш бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу нямбай хурдан гүйцэтгэж өгөх шаардлагатай ажил юм. Үйлчлүүлэгчийн хувьд давтамжтай байнгын хийж буй ажлыг даатгадаг тул алдааг маш сайн хардаг бөгөөд гүйцэтгэгчээс алдаа засварыг хүсдэг тул өөрийн гүйцэтгэсэн ажилбарт засвар ирэхэд гүйцэтгэж өгөх байх шаардлагатай.
– Компьютер : Photoshop асуудалгүй ажиллах хэмжээний чадамжтай байх
– Интернэт : Их багтаамжийн зураг psd файл татах ба оруулахад/upload/ асуудалгүй байх. 10M-аас дээш байвал дээр

* Ажиллах газар/цаг
Өөрөө ажиллаж болох хаана ч байсан болно.
Гол нь эцсийн хугацаандаа тааруулж гүйцэтгэлээ өгөхөд болох юм. Харин файлыг үйлчлүүлэгчид өгөхөөс өмнө шалгадаг тул ажлын цаг(08:00~18:00)аар файлыг өгүүл маш сайн байна.

* Цалингийн нөхцөл
Ажлын өдөр өдөр бүр ажилбартай байх үед сардаа гар дээрээ 2,000,000mnt ойролцоо болно. Хэрэв амралтын өдрөөр хүртэл нэмэлтээр ажилбар авах үед сарын 3,000,000mnt ойролцоо байх боломжтой. Ажлын гүйцэтгэл нямбай хурдтай байх тусам ажлыг бол нэмж өгөх асуудалгүй. Тухайн ажилбар бүрэн дуусмагц хөлсийг олгоод явах бөгөөд ажилбар бүрэн дуусна гэдэг нь үйлчлүүлэгч талаас засваргүй, хэрэв засвартай бол бүрэн хийж өгсний дараа ажлыг бүрэн дууссан гэж үзнэ.

* Нэмэлтээр доорх зүйлс хангагдуул илүү давуу талтай
-Өндөр чадамжтай их дата дээр сайн ажиллах компьютер
-Хурд сайтай интернэт
-Энгийн давтамжтай photoshop ажилбар хурдан хийж чадах хүн
-Ажлаа нямбай хийдэг хүн
-Онлайн харилцаанд дассан хүн