Ажлын байрны мэдээлэл

Солонгос хэлээр гүйцэтгэх оффис туслахын ажил

Солонгос хэлний мэргэжилтэн
Author
James Park
Date
2022-08-11 18:32
Views
2401

Сайн байна уу~!
Манай UBONLINEWORK компани солонгос хэлтэй хүмүүсийг солонгос компанид оффисийн туслахаар ажиллах ажлын байранд зуучилдаг.
Нэг удаадаа зөвхөн 5 цаг л ажиллах ажлууд бас бий.

Ажлын хувьд өдөрт 2 юмуу 4 цагаар гүйцэтгэх хагас цагийн, эсвэл бүтэн цагийн буюу өдрийн 8 цагийн ажлууд бий.

Хагас цагаар ажиллах тохиолдолд заавал хэдээс хэдэн цагт гэж цаг тогтоохгүй ба оноогдсон ажлыг тухайн өдөртөө багтаан гүйцэтгэхэд л болох ажлууд их байдаг учраас өөр давхар ажил хийдэг, эсвэл гэртээ хүүхдээ харж буй хүмүүс хийхэд илүү тохиромжтой.

Бид тухайн хүнийхээ солонгос хэлний чадварыг харгалзан үзэж, түүнд нь тохирсон ажлыг хуваарилдаг.

Дийлэнх тохиолдолд солонгос хэлээр уншиж, шивж чаддаг л бол хийх боломжтой, хялбар ажил үүргийг гүйцэтгүүлдэг ба хэлний чадвар өндөр бол илүү өндөр үнэлгээгээр хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан, нарийн бичиг зэрэг ажлыг ч гүйцэтгэх боломж бий.

 

Солонгос хэлний өндөр чадвар шаардах чинээгээр гүйцэтгэх үүрэг нь нарийн ур чадвар шаардсан, тэр чинээгээр өндөр цалинтай байдаг.

Ажил гүйцэтгэхийн тулд өөрийн гэсэн компьютертэй, интернэтэд холбогдсон байх хэрэгтэй.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ажлын зар тус бүр дээр тодорхой тусгасан байх болно.

 

*Цалин хөлс

- Сард нэг дор тохиролцсон цалинг бүрэн олгоно. Солонгос монгол хэл дээр албан ёсны гэрээ байгуулна. Тухайн ажлын байрны төрлөөс шалтгаалан цалинг тухай бүрд нь зарлана.

-Цагийн хөлс 10,000₮ - 16,000₮ хооронд бөгөөд өдөрт 8 цаг ажиллавал сард 2,400,000₮ хүртэл авах боломжтой. (Энэ нь 3,000,000₮-ын цалинтай тогтмол ажилтны татвар, нийгмийн даатгалаа төлсний дараах бодит цалинтай дүйцэхүйц орлого юм.)

 

*Ажлын байр зарлагдах хугацаа

 - Ажлын байр гарах бүрийд шалгаруулж авна.

 

*Бүртгүүлэх арга

  1. Дараах веб сайтад гишүүнээр бүртгүүлээд CV- гээ оруулах (https://ubonlinework.com/resume/)
  2. Анкет дээр бичигдсэн KakaoTalk ID-руу холбоо барих болно.
  3. Өөрт тохирно гэж үзсэн ажлын байрны зарын дагуу хийх хүсэлтээ мэдэгдэх (https://ubonlinework.com/wanted/)

 

*Холбоо барих (Зөвхөн солонгос хэлээр харилцах боломжтой )

 - Mobile : 976)7230-7553 (Мессэж илгээж болно)

 - Kakaotalk : https://open.kakao.com/o/stvYjWwh

 

* Бүртгэлийн явц >>> 

 

* Анкетаа бүртгүүлнэ үү  >>>

Компанийн танилцуулга

Манай байгууллага 2021 оноос эхлэн ‘Солонгос хэлтэй шилдэг ажиллах хүчийг онлайн ажилд зуучлах, Монголын үзэсгэлэнт байгалийг Солонгосчуудад танилцуулах’ гэсэн зорилгын дор үйл ажиллагаа явуулж байна.

1. График дизайнеруудыг ажилд зуучлах

2. Оффисийн туслах ажлууд

3. Монгол руу аялах аялал

📌 График дизайнер, оффис ажилтан зуучлах салбарынхаа үйл ажиллагааг бид Ncon хэмээх компанийн нэрийн дор явуулдаг ба 2021 оноос эхлэн график дизайнаруудыг Солонгосын зах зээлд онлайнаар ажил хийх боломжоор ханган, зуучилж амжилттай өргөжсөөр эдүгээ 2025 оны 7-р сараас эхлэн оффис ажилтнуудыг зуучлан ажил олгогчидтой холбон үйл ажиллагаагаа тэлэх гэж байна.

 

Мөн цаашдаа 2026 онд аялал жуулчлалын салбарт платформыг зохион үйл ажиллагаагаа улам тэлэх зорилготой байна.

 

Түүнчлэн бид 2021 оноос эдүгээ хүртэл Монголын мэдээ мэдээллийг Солонгосчуудад хүргэх зорилгоор Himongolia, ‘Himongolia News’ зэрэг веб сайтуудыг тасралтгүй хөгжүүлсээр ирсэн билээ.

 

Цаашдаа хөтөч, жолооч, гэр кэмп ажиллуулдаг хувь хүмүүстэй хамтран аялал жуулчлалын салбарт аялагчид ба үйлчилгээ эрхлэгчдийг зуучлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эдгээр веб сайтууд нь бүгд манай идэвхтэй хөгжүүлэлт хийдэг сайтууд бөгөөд

 

UB ONLINE WORK веб сайтаараа бид солонгос хэлээр онлайнаар оффис туслах ажил хийх хүсэлтэй хүмүүст зориулсан ажлын байрны зарлал мэдээллийг байнга оруулж байх болно.