Ажлын байрны мэдээлэл
График дизайнер
*Ажлын төрөл
- Тогтмол цагийн буюу бүтэн цагийн ажил : Ажлын цагаар тогтсон цагт (ажлын өдрүүдэд 08:30~17:30) тогтмол нэг орчноос (гэрээсээ) ажиллах
- Хийснээрээ цалинжих ажил: Заавал ажлын цагаар хийж гүйцэтгэх шаардлагагүй, ажил орж ирэхэд аль болох хурдан хугацаанд хийж гүйцэтгээд хийсэн ажлынхаа тоо ширхэгээр цалинждаг ажил. Ажиллах орчинг тусгайлан зааж заагладаггүй.
*Хийж гүйцэтгэх ажлын төрөл
: Ихэвчлэн фотошоп программыг ашиглах ба хааяа лого хийх зэрэг ажил гарвал Illistrator программыг ашиглах үе бий.
- Banner varation буюу баннерын хэмжээг өөрчлөх : Хэрэглэгчийн өгсөн баннерын том хэмжээтэй эх файлыг ашиглан жижиг хэмээнд хувиргаж өрөх ажил. Эдгээр баннерууд нь бүгд төрөл бүрийн сурталчилгааны зорилгоор веб сайтуудад тавигддаг захиалгат баннерууд юм. Жишээ харах Ex) >>>
-> Ихэвчлэн тогтмол буюу бүтэн цагийн ажилтнууд дээрх ажлыг гүйцэтгэнэ.
- Зургийн фон арилгах, сүүдэр оруулах, хэлбэрийг өөрчлөх, эвлүүлэх өнгө өөрчлөх зэрэг ажлууд -> эдгээр нь хийснээрээ цалинжих ажлын төрөлд ихэвчлэн хамаарна.
*Ажиллах орчинд тавигдах шаардлага
- Internet Company : Univision, Mobicom-ийн өндөр хурдны интернэтэд холбогдсон байх.
- Компьютерийн үзүүлэлт : photoshop файл нээж ажиллуулахад гацахгүй, асуудалгүй сүүлийн үеийнх байх. (https://helpx.adobe.com/photoshop/system-requirements.html)
*Цалин хөлс
- Тогтмол буюу бүтэн цагийн ажил : Сард нэг дор тохиролцсон цалинг бүрэн олгоно. Солонгос, монгол хэл дээр албан ёсны гэрээ байгуулна.
- Хийснээрээ цалинжих ажил :Тухай бүрд орж ирсэн ажлын төрлөөс шалтгаалан ширхгээр үнэлгээг нь хэлнэ. Ажил дуусаад шалгаж дууссаны дараагийн өдөр ажлын хөлсийг шилжүүлнэ.
Гэрээ байгуулах шаардлагагүй.
*Ажлын байр зарлагдах хугацаа
- Бүтэн цагийн ажлын байр гарвал тухай бүрд нь зарлана.
- Ширхгийн ажил авч хийх сонирхолтой дизайнеруудыг бүртгэж, ажил орж ирэх бүрд байнга зарлаж байна.
*Бүртгүүлэх арга
- Дараах веб сайтад гишүүнээр бүртгүүлээд CV- гээ илгээх (https://ubonlinework.com/resume/)
- UBONLINEWORK гэсэн фейсбүүк пейжид хандан чатаар “CV-гээ явуулсан” гэдгээ мэдэгдэх.
Ингэснээр бүртгэлтэй дизайнер болох ба ажил ирэх үед бид тантай холбоо барих юм.
*Холбоо барих
- FB : https://www.facebook.com/UBonlinework/
- Mobile : 8055-5369
Компанийн танилцуулга
Манай байгууллага 2021 оноос эхлэн ‘Солонгос хэлтэй шилдэг ажиллах хүчийг онлайн ажилд зуучлах, Монголын үзэсгэлэнт байгалийг Солонгосчуудад танилцуулах’ гэсэн зорилгын дор үйл ажиллагаа явуулж байна.
1. График дизайнеруудыг ажилд зуучлах
2. Оффисийн туслах ажлууд
3. Монгол руу аялах аялал
📌 График дизайнер, оффис ажилтан зуучлах салбарынхаа үйл ажиллагааг бид Ncon хэмээх компанийн нэрийн дор явуулдаг ба 2021 оноос эхлэн график дизайнаруудыг Солонгосын зах зээлд онлайнаар ажил хийх боломжоор ханган, зуучилж амжилттай өргөжсөөр эдүгээ 2025 оны 7-р сараас эхлэн оффис ажилтнуудыг зуучлан ажил олгогчидтой холбон үйл ажиллагаагаа тэлэх гэж байна.
Мөн цаашдаа 2026 онд аялал жуулчлалын салбарт платформыг зохион үйл ажиллагаагаа улам тэлэх зорилготой байна.
Түүнчлэн бид 2021 оноос эдүгээ хүртэл Монголын мэдээ мэдээллийг Солонгосчуудад хүргэх зорилгоор Himongolia, ‘Himongolia News’ зэрэг веб сайтуудыг тасралтгүй хөгжүүлсээр ирсэн билээ.
Цаашдаа хөтөч, жолооч, гэр кэмп ажиллуулдаг хувь хүмүүстэй хамтран аялал жуулчлалын салбарт аялагчид ба үйлчилгээ эрхлэгчдийг зуучлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эдгээр веб сайтууд нь бүгд манай идэвхтэй хөгжүүлэлт хийдэг сайтууд бөгөөд
UB ONLINE WORK веб сайтаараа бид солонгос хэлээр онлайнаар оффис туслах ажил хийх хүсэлтэй хүмүүст зориулсан ажлын байрны зарлал мэдээллийг байнга оруулж байх болно.