
Гэрээр буюу зайнаас ажиллаж буй ажилчид гэрээсээ албан ажлаа гүйцэтгэх учраас ажлын бүтээмж буурвал ажиллах хийнэ гэдэг амар биш байх нь мэдээж.
График дизайн гаргах шаардлага гарах үед компьютерийн үзүүлэлт хэтэрхий удаан байвал ажлын бүтээмж мэдээж буурна.
Мөн гэртээ өндөр хурдны интернеттэй холбогдоогүй бол албан ажлаа явуулахад хугацаа их орно.
UB ONLINE WORK-ийн зүгээс хамтарч ажиллахаас өмнө ашиглаж буй компьютерийн үзүүлэлт, холбогдож буй интернет үйлчилгээний төлөвлөгөөг шалгана.
Доор дурдсан үзүүлэлт төвшинд орчин бүрдээгүй тохиолдолд хамтран ажиллахад хэцүү.
КОМПЮТЕРИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТУХАЙ
Adobe-аас гаргасан Photoshoр-ыг ашиглахын тулд PC-ийн хамгийн бага үзүүлэлттэй компютерээс илүү өндөр үзүүлэлтээс байх ёстой.
Intel PC дээр суурилсан CPU нь i5, RAM нь хамгийн багадаа 8GB, дээд талдаа 16 GB үзүүлэлттэй байж гэмээнэ ажлаа хүссэнэээрээ гүйцэтгэх боломжтой.
(жич: https://helpx.adobe.com/photoshop/system-requirements.html)
АШИГЛАЖ БУЙ ИНТЕРНЕТ
Зайнаас ажиллана гэдэг нэг үгээр бүх харилцаа холбоо ихэнхдээ чатаар явагдана гэсэн үг. (Зөвлөгөө өгөх ажилтай үед интернет утас ашиглах тохиолдол ч гарна)
Дизайны захиалгат ажлаа хүлээж авах, гүйцэтгэсэн ажлаа буцааж илгээх шаардлага гарах тохиолдолд удаан хурдтай интернетээо дамжуулан гүйцэтгэсэн тухайн ажлаа буцааж илгээхэд хугацаа маш их шаардагдана.
Зарим ажлын хувьд файлын хэмжээ 1G байтаас хэтрэх тохиолдол ч тардаг тул өндөр хурдны интернет үйлчилгээний багтаамж нь хурд багатай интернет авч байгаа тохиолдолд асуудал үүсч болзошгүй.
ИРЭЭДҮЙГЭЭ ТӨЛӨВЛӨ
Онлайнаар ажиллах, зайнаас ажиллах ажил нь цаашид улам нэмэгдэж буй шинэ эринд хурд сайтай компютер болон өндөр хурдны интернет нь оффисын ажилтаны ажлын үндэс суурь болж байна.
Зайнаас ажиллах ажилд сонирхолтой бол энэ боломжийг ашиглах нь ирээдүйд бэлтгэх ухаалаг арга болно. Сүүлийн үед хэд хэдэн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн борлуулагчид компьютерийг зээлээр болон лизингээр нийлүүлж байгааг бодоод нэг үзэхийг хүсье.