
Бидний хамтран ажиллахыг хүсч буй график дизайнерууд нь дараах чадвартай байх.
УР ЧАДВАРЫН ТУХАЙД
График дизайны ажилд голдуу хэрэглэгддэг Photoshop, Illustrator программ дээр сайн ажилладаг байх хэрэгтэй.
Ялангуяа ‘Photoshop’ дээр дунд болон түүнээс дээш төвшиний мэдлэг чадвартай бол компаниас шаардаж буй ажлыг гүйцэтгэх суурь ур чадвартайд тооцно .
График дизайнер визуалээр дамжуулан үр дүнтэй харилцан ярилцах (коминекэйн) хэрэгтэй гэдгийг мэддэг байх ёстой тул өнгө, үсэг дүрслэл, хувиарлалт зэрэгтэй холбоотой дизайны мэдлэгтэй бол бүр сайн.
Дизайны эрдмийн зэрэг цол хэрэгтэй гэхгүй хэдий ч дизайний компани эсвэл хэвлэлийн салбарт хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.
СУРАЛЦАХ ГЭСЭН ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ БАЙХ
UB ONLINE WORK-ийн зураг дизайны ажлын захиалагч нь Солонгос компани байх тул Солонгос улсад түгээмэл хэрэглэгддэг загвар дизайныг сайтар ойлгож өөрийн дизайны ажилд хөрвүүлж ашиглах чадвартай байх шаардлагатай.
Тиймээс Солонгос Улсын томоохон онлайн худалдааны төв, үйлчилгээний дизайныг нарийн сайн судалж цахим хуудсааг гарах болон голчлон хэрэглэгддэг загварын фонд зэргийг ойлгох судалгаа шаардлагатай юм.
БАГИЙН АЖИЛЛАГАА, ХАРИЛЦААНЫ КОМИНЕКЭЙШН, ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ
TM (Багийн менежер) -тэй нягт нямбай нэг баг болж ажилласнаар тухайн ажлыг бүрэн дуусгах хэрэгтэй учраас харилцан ярилцаж үнэн зөв ойлголцох үр дүнтэй харилцааг шаарддаг.
Компаний үйлчилгээний эрхэм зорилго нь сүлжээгээр дамжуулж авсан тухайн ажлыг хугацаанаас өмнө дуусгах явдал юм.
Бүх харилцаанаас тухайн гүйцэтгэж буй ажил амжилттай дуусгавар болох шалтгаалдаг тул хоорондын хурдан ойлголцол, харилцан зөвшилцөл зайлшгүй шаардлагатай. Цагийн менежмент нь өгөгдсөн ажлыг тогтоосон хугацааны дотор гүйцэтгэх маш чухал. Ялангуяа гэрээсээ ажиллаж байгаа тохиолдолд цагаа сайтар зохицуулж чадахгүй бол өгөгдсөн даалгавраа тогтсон хугацаанд нь хийж амжихгүй байх тохиолдол байна гарах тул өөрийн цагаа зөв удирдах чадвар байхыг шаарддаг.